© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 14, Ням
Улаанбаатар хот

Малчдад амьдрах ухааны боловсрол олгох багш нарыг бэлтгэж байна

"Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ 23, 24-ний өдрүүдэд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байна.

Сургалтад насан туршийн боловсролын багш, удирдах ажилтан, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, холбогдох мэргэжилтэн нийт 58 хүн хамрагдах юм. Мөн сургалтад хамрагдаж буй 21 насан туршийн боловсролын төвд сургалтын хэрэглэгдэхүүний иж бүрэн багцыг олголоо.

“Малчдын амьдрах ухааны боловсролыг дэмжих” төслийн эхний шатыг 2020 оноос хэрэгжүүлж  “Харилцааны суурь чадварууд”, “Жендерийн талаарх үндсэн ойлголт”, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар танин мэдэхүй” агуулгаар 3 модуль  бэлтгэн Завхан аймгийн 5 сум (Дөрвөлжин, Тэс, Их-Уул, Идэр, Отгон)-д 24 багшийг сургагч багшаар бэлтгэн, 200 өрхийн 1000 малчныг сургалтад хамруулан малчдад амьдрах ухааны чадвар олгожээ.

Цаашид эдгээр сургагч багш нар харьяа сумдын насан туршийн боловсролын багш нарыг энэхүү агуулгаар бэлтгэн, малчин өрхийг сургалтад хамруулж, гэр бүл төлөвлөлт, аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, жендер, харилцааны ур чадвар олгох чиглэлээр чадавхжуулах юм.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..