© ALDAA.MN 2011-2022
6-р сарын 25, Бямба
Улаанбаатар хот

Б.Баасанжаргал: Н.Түвшинбаярын зүгээс шилжүүлж буй хоёр үл хөдлөх хөрөнгөө 180 саяар үнэлсэн зургаан м.кв талбайтай бараа зардаг павильон юм байна

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр талийгаач Э.Энхбатын эхнэр хохирогч Б.Нандинцэцэгийн өмгөөлөгч Б.Баасанжаргал "Хатуу боловч нэг зүйлийг хэлье. Н.Түвшинбаяр гэдэг хүн олимпын алт, мөнгөн медаль, үндэсний бөхийн заан цол хүртсэн бүх амжилтууд талийгаач Э.Энхбат гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Хэн ч маргахгүй.

Мөн Н.Түвшинбаярыг өвдгөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан байхад талийгаач эхнэрийнх нь оронд асарч халамжилж хөл дээр нь босгосон. Хоёр үл хөдлөх хөрөнгө өгч байгаа гэсэн мэдээлэл өчигдөр гарсан. Энэ талаар ярихгүй бол болохгүй байна. Хоёр үл хөдлөх хөрөнгө гэдэг нь зургаан м.кв талбайтай бараа зардаг павильон юм байна. Ийм зүйлээр хүний амь насыг үнэлж болох уу? Би бичгийг нь харсан. Нэг бүрийг нь 60 мянган ам.доллароор үнэлсэн байсан. 180 сая төгрөгийн үнэтэй 6 м.кв павильон гэж байх уу? Үүгээрээ хор уршгийг арилгалаа гэж үзэж болох уу? 

Энэ хэргийн улмаас учирсан хохирол гэдэг бол талийгаач өөрөө юм. Үүнийг үнэ мөнгөөр үнэлэх боломжгүй. Хор уршгийн тухайд эмчилгээ, оршуулга, тэжээгчээ алдсаны тэтгэмж, сэтгэл санааны хохирол гэх мэт мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх юмсыг төлж барагдуулж болно. 

Энэ байдлаараа хүн сонсоход их хэмжээний мөнгө төлсөн мэт сонсогдож байгаа боловч миний өмгөөлж байгаа хүнийг орлох хэмжээний эд зүйл биш" гэдгийг хэлэв. 

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..