Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг.
Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх нь.