© ALDAA.MN 2011-2022
8-р сарын 14, Ням
Улаанбаатар хот

Төрийн өмчит компаниудын өр зээл 25 хувиар буурчээ

Төрийн өмчийн хороог  2015 онд татан буулгасан нь төрийн өмчийг эзэнгүй болгох, хэн дуртай нь захиран зарцуулах нөхцөл бололцоог бий болгоод байсан гэхэд хилсдэхгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар шинээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсан нь төрийн өмчийн эзэнгүйдсэн бүртгэл хяналтыг сайжруулж, төрийн өмчит компаниудын удирдлагуудад хяналт тавьж эхэлсэн.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийг 10,8 их наяд төгрөгийн өр төлбөртэй хүлээн авч нэг жилийн хугацаанд компанийн засаглалыг сайжруулан, хариуцлагыг дээшлүүлснээр өр төлбөрийг 2 их наяд төгрөгөөр буюу 25 хувиар бууруулж чадсан. Мөн төрийн өмчит компаниуд 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж орлого 56 хувиар өссөн нь хариуцлагын тогтолцоог чангатгаж, үргүй зардлыг бууруулж хяналтыг сайжруулж   төрийн өмчит бүх компаниудын 60 хувь нь ашигтай ажиллаж эхэлжээ. 

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..