© ALDAA.MN 2011-2022
11-р сарын 26, Бямба
Улаанбаатар хот

Татвар төлөхгүйн тулд iPhone 14-ийг олон хүний нэрээр гаальд мэдүүлсэн байж болзошгүй тул хүлээн авагчдын бичиг баримтыг шаардахаар болжээ

Гаалийн Ерөнхий газраас бүх карго компаниар дамжин агаарын ачаанд ирсэн iPhone 14 загварын утаснуудыг нэвтрүүлэхгүй саатуулах шийдвэр гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Үүнтэй холбоотойгоор ГЕГ-аас тодруулахад "Гаалийн ерөнхий газраас тийм хориглох шийдвэр огт гаргаагүй. Мөн уг асуудалтай холбоотой мэдээллийг удахгүй өгнө" гэлээ.

Мөн өөр нэг нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, карго компаниуд сүүлийн өдрүүдэд IPhone 14 загварын утсыг нэг дор, их хэмжээгээр оруулж ирж байгаатай холбоотойгоор хүлээн авагчдын мэдээллийг шалгах шаардлага үүссэн гэв.

Тодруулбал, гаалийн татвар төлөхгүйн тулд олон хүний нэр дээр тус бүр гар утас захиалж, арилжааны зорилгоор оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байж болзошгүй байгаа тул тухайн хүлээн авагчийнх мэдээллийг үндэслэж ав гэх шаардлагыг карго компаниудад тавих болжээ.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..