© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 30, Баасан
Улаанбаатар хот

2016-2021 онд 4,143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар(ХХҮЕГ) 2016-2021 онд 4,143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ.

Ийнхүү БНСУ-д ажиллахаар явсан иргэдийг нас хүйсээр нь ангилбал хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр 25-34 насныхан байгаа бөгөөд 5.6-20 хүртэл хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Тухайлбал, цар тахлын өмнөх 2019 784 хүн зуучлуулж БНСУ-д ажиллахаар явсны 76 нь эмэгтэй бөгөөд тэдний 57% нь 25-34 насныхан байсныг ҮАГ-ын судалгаанд дурджээ. 

Дээрх графикаас харвал 2017 онд хамгийн олон буюу 1,392 хүн хөдөлмөр эрхлэх зуучлалаар БНСУ-ыг зорьсон байна. 

 

БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээллээр Монгол Улсын 36,950 иргэн тус улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа юм. 

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..