© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 30, Баасан
Улаанбаатар хот

Эхний долоон сард манай улсад 121,741 жуулчин ирж, $122 саяын орлого оруулжээ

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ он гарсаар ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ. 

Түүнчлэн,

  • БНСУ-аас 21,913 
  • Казахстан 12,038
  • Америк 4,874
  • Хятад 4,691
  • Герман 2,332
  • Беларусь 2,328
  • Япон 2,173
  • Турк 1,982
  • Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулсан талаар БОАЖЯ-наас мэдээлэв. 
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард БНСУ-аас 8,841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21,913 жуулчин ирсэн байна. 2019 онд тус улсаас 23,585 жуулчин ирж байжээ.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна.

зураг
 
Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..