© ALDAA.MN 2011-2022
9-р сарын 30, Баасан
Улаанбаатар хот

Нийслэлд 23-25 градус дулаан байна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..